Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1352)
 
 
 

HRM- Гүйцэтгэлийн үнэлгээ

КPI-Үр ашиг тооцох үндсэн үзүүлэлтүүд (L2)
1 өдрийн өмнө
Компанийн амжилтыг   хэрхэн тооцоолох вэ?
Өрсөлдөгчидөөсөө түрүүлэхийн тулд ямар үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой вэ?
Явцын үйл ажиллагааг компанийн стратегитэй хэрхэн уялдуулах вэ?
Ихэнх тохиолдолд эдгээр асуултанд хариулт олддоггүй:  бизнесийн үр ашгийг  нэмэгдүүлэхийн тулд түүний өсөлтөнд нөлөөлөх хүчин зүйлс болон компанийн өдөр тутмын үйл ажиллагаа нь стратеги зорилгуудтай хэрхэн уялдаж байгааг тооцоолж сурах нь маш чухал билээ. Сүүлийн үед үр ашгийг нь тооцоолох   (performance measurement)  их ач холбогдолтой болж байгаа. дэлгэрэнгүй
Ажил хийсэн хүн болж харагдах найдвартай аргууд.
5 өдөр 3 цагийн өмнө
За захиралуудаа, хүний нөөцийн мэргэжилтнүүдээ. Танай байгууллага дээр нэг их ажил хэрэгч дүртэй мөртлөө бүтээл, бүтээмж гэж нойл нөхөд мэр сэр байна уу. Тэгсэл мөртлөө хүн харахад тэр л ганцаараа ажиллаад байгаа юм шиг дүр төрх бүхий нөхдийн ажил хийсэн болж харагддаг арга залиас нь хүргэж байна. 
дэлгэрэнгүй
BSC - Balanced Score Card -II (L2)
3 сар 22 өдрийн өмнө
BSC (Balanced Score Card) буюу Тэнцвэржүүлсэн үнэлгээний систем гэж манай зарим судлаачдын утгачилсан энэхүү систем нь анх 1990 оны тэртээ Америкийн Харвардын Их сургуулийн эрдэмтэн Роберт Каплан болон Бостоноос гаралтай судлаач Девид Нортон нарын хамтарсан судалгаанаас үүдэлтэй бөгөөд тэд 300 гаруй байгууллага, компаниудыг хэдэн жилийн турш судлан энэхүү системийг хөгжүүлсэн болно.дэлгэрэнгүй
BSC - Balanced Score Card (L2)
3 сар 22 өдрийн өмнө
Байгууллагуудын зөвхөн 10% нь л өөрсдийн дэвшүүлсэн стратеги, зорилтуудаа хэрэгжүүлж чаддаг бөгөөд бусад нь хэрэгжүүлэлтийн хувьд ямар нэгэн алдаа гаргадаг байна. Эдгээр алдаа нь Зорилгоо тодорхойлсон байгууллагуудын хувьд ажилтнуудын зөвхөн 5% нь стратеги зорилтоо ойлгодог, урамшууллын системийн бодлого нь эдгээр стратегитэй уялддаггүй, удирдлагын хувьд стратеги зорилтоо хэлэлцэхэд сард зөвхөн 1 цагаас илүүгүй цаг зарцуулдаг мөн байгууллагуудын хувьд 60% нь л өөрсдийн стратеги, зорилтуудаа төсөвтэйгээ уялдуулсан байдаг зэргээр илэрдэг байна.дэлгэрэнгүй
Байгууллагын стратегийг хэрэгжүүлэгч BSC (Balanced Score Card) - L2
3 сар 23 өдрийн өмнө
Та хэмжиж чадахгүй бол удирдаж чадна гэж үү!
Тэртээ 150 жилийн өмнө Лорд Келвин гэгч “Хэрэв та өөрийн хэлж буй зүйлээ ямар нэгэн хэмжигдэхүүнээр эсвэл тоогоор илэрхийлж чадах юм бол таныг хэлж буй зүйлийнхээ талаар юм мэдэж байна гэж тооцож болох, хэрэв үгүй бол таны мэдлэгт эргэлзээ төрж байна” гэж хэмжигдэхүүний хүч чадал, мөн чанарын талаар тодорхойлон хэлсэн байдаг.
дэлгэрэнгүй
СЕО гэж хэн бэ? (L1)
7 сар 8 өдрийн өмнө
CEO гэдэг нь "Chief Executive Officer" гэдэг үгний товчлол буюу бидний хэлж сурсанаар "Захирал", "Гүйцэтгэх захирал" юм. Тэгвэл СЕО нь чухам юу хийдэг, ямар чиг үүрэг компанид гүйцэтгэдэг талаар ойлголттой болох үүднээс албан тушаалын тодорхойололттой нь танилцъя.
Энэ нь нийтлэг тодорхойлолт бөгөөд та өөрийн бизнесийн онцлог, удирдах арга барилдаа тохируулан энэхүү загварыг өөрчлөн ашиглаж болно.
дэлгэрэнгүй
Ажил үүрэг даалгаж сурах (L2)
10 сар 14 өдрийн өмнө
Зарим жижиг бизнесийн эзэд бизнесийнхээ бүх зүйлийг өөрсдөө хийдгээрээ бахархдаг. Гэвч нэг хүний үйл ажиллагаа байх нь бизнесийн хувьд утгагүй байдаг. Үнэн хэрэгтээ та бизнесээ цэцэглэн хөгжүүлэхийг хүсэж байвал аль болох их ажил үүргийг бусдад өгөх ёстой. Хэрэв та ингэхгүй бол байнга цаг зав багатай, үүрэг хариуцлага ихтэй, бизнес зогсонги байдалтай болно.

Жижиг бизнесийн эзэд үүрэг даалгавар өгч чадахгүй гэж хэлдэг гурван гол шалтгаан байдаг. Зарим нийтлэг шалтгаануудыг дор жагсаав. Яагаад тэдний зөв биш болох тухай цааш унш. Дараа нь ямар үүрэг хариуцлага бусдад даалгаж болохыг тодорхойлоход тань туслах, доор тодорхойлсон ажлын хүснэгтийг ашигла.

дэлгэрэнгүй
Гэрээлэгчтэй хийх гэрээний загвар (L2)
10 сар 20 өдрийн өмнө
Ашиг тус: Гэрээлэгчтэй хийх энэ загвар гэрээ нь таны өөрийн хэрэгцээнд нийцүүлэн гэрээ төлөвлөхөд зориулсан. Гэрээлэгч, компани хоорондын харилцааг тодорхой илэрхийлсэн бөгөөд гэрээлэгтэй гэрээ хийхээд шаардлагтай заалтуудыг оруулсан. Хэрэв танай ажилчин "гэрээлэгч" биш "ажилтан" гэсэн статустай бол та татвар, бүртгэл, аюулгүй ажиллагаа зэргийг хариуцна. Гэрээ хийснээр гэрээлэгчийн харилцаанд байгаа гэдгийг баталж таныг дээрхи хариуцлагаас чөлөөлнө.
Энэ баримт бичиг загвар бөгөөд бэлэн бүтээгдэхүүн биш гэдгийг санаж байх хэрэгтэй. Гэрээлэгч, танай компани хоорондын гэрээ танай нөхцөл байдлыг тусгасан байна. Танай мужийн гэрээлэгчийн талаарх хуулинд зохицуулах хэрэгтэй.




дэлгэрэнгүй
Японы цалингийн системийн өөрчлөлт (L2)
1жилийн өмнө
Ажилласан жилээр тодорхойлогдох цалингийн систем
Насны ялгавар гаргасан учир шалтгаан:
-Дайны дараах өлсгөлөн, замбараагүй байдал, инфляцийн үед ажиллагсдын хувьд амьдарч болохуйц хэмжээний цалин шаардлагатай байсан.
-Цахилгааны үйлдвэрийн цалингийн систем, үндсэн цалингийн 70% нь нас, гэр бүл, тасралтгүй ажилласан жил зэргээс хамаардаг.
Ажилласан жилээр тодорхойлогдох цалингийн онцлог
-Боловсролын байдал, тасралтгүй ажилласан жил, хүйсийг үндэслэн цалинг тодорхойлж олгодог.
-Дайны дараа японы компаниудын хувьд хөгжсөн орнуудын технологийг эзэмшиж, компанийхаа технологийн чадамжийг дээшлүүлэхэд ажилтан нь компанидаа удаан байх тусам сайн, чадамж нь сайжирч байв.
-Тасралтгүй ажилласан гэдэгт зөвхөн тухайн компанидаа ажилласныг тооцно. Өөр компанид шилжиж ажиллавал энэ нь тэг (0) болно.
-Тэтгэвэрээс өмнө ажлаас гарвал хохирно. Компанидаа үнэнч зүтгэх, тогтвортой ажиллахад чиглэгддэг.
-Олон жил ажилласан нь цөөн, цөөн жил ажилласан нь олон гэдгийг харуулсан пирамид хэлбэрийн ажиллагсдын бүтэц гарч байна. Олон жил ажилласан хүн нэмэгдвэл ажиллах хүчний зардал ихсэнэ.


дэлгэрэнгүй
Ажлаас гарах үед хийгдэх асуулга (L3)
1 жил 2 сарын өмнө
Та дараах асуулт бүрийг маш анхааралтай уншиж танилцаад Таны санал бодолд хамгийн их ниицэж буй хариултыг сонгоно уу.
1.    Бүх хүчин зүйлийг харгалзан үзвэл Та ажилдаа хэр зэрэг сэтгэл хангалуун байсан бэ?
    1. маш их     2. сэтгэл хангалуун    3. 50/50   4.  сэтгэл хангалуун бус    5. огт үгүй.
2.    Хийж байсан ажил маань миний ур чадвар, нөөц боломжийг сайн ашиглаж байсан.
    1. бүрэн санал нэгтэй   2. санал нэгтэй   3. 50/50   4. санал нэг биш    5.  огт үгүй
3.    Миний ажилд нөлөөлөх аливаа асуудлын шийдвэр гаргалтанд би оролцож байсан.
     1. бүрэн санал нэгтэй   2. санал нэгтэй   3. 50/50   4. санал нэг биш    5.  огт үгүй

дэлгэрэнгүй
Хуудас : « 12 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2