Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1352)
 
 
 

HRM- Шагнал урамшуулал

Шагнал урамшуулалын тухай
1 сар 25 өдрийн өмнө
Хүмүүн гэгч байгалийн амьтан болохын хувьд эгэл махан биетэй, хүсэл сэтгэлийн үйлтэй, далд ухамсар зөн билгийн шинжтэй, нийгмийн амьтан болохын хувьд санаачлагч, оюунлаг шинжтэй юм. Хоол унд, орон байр зэрэг материаллаг хэрэгцээ, өөрийгөө нотлох, сэтгэл хангалуун байх, үнэ цэнэтэй хөдөлмөр эрхлэх, оюуны хэрэгцээ үйл ажиллагааг нь зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр хэрэглээнд нөлөөлөх замаар хүмүүсийг идэвхжүүлдэг.дэлгэрэнгүй
Хэрхэн өндөр цалин авахаар тохиролцох вэ?
7 сар 9 өдрийн өмнө
Шинэ ажлын байр хайж байгаа эсвэл одоо байгаа ажилдаа сэтгэл хангалуун байхын тулд цалингаа нэмэгдүүлэхээр тохирмоор байна уу? Гэхдээ мэдээж энэ нь амаргүй байх нь тодорхой юм. Ажил олгогч эсвэл дарга та 2-ын шаардлага нэгэн цэгт огтлолцож байвал эерэг үр дүн гарах боломжтой юм. Тиймээс та хангалттай мэдээлэл, сайн бэлтгэлтэй байснаар тохиролцоонд хүрж цалингаа нэмэгдүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.дэлгэрэнгүй
Хөлс төлбөл зохих ажлын хүснэгт
10 сар 14 өдрийн өмнө
Хөлс төлбөл зохих ажлын хүснэгт

Тэтгэлэг, тусламж: Дараах хавсаргасан файлд та ажилтныхаа ямар ажилд цалин хөлс төлөх ёстойг тодорхойлоход туслах хүснэгт байгаа юм. Ялангуяа нэг газраас нөгөө рүү ирэн очин байдаг, эсвэл бусад эх сурвалжаас ажил хүлээж байдаг ажилтнуудтай бол ямар ажил, цагийн хөлсийг төлөх ёстойг мэдэх нь чухал байдаг. Та тэдний ажил ирэхийг хүлээх, аяга тавгаа угаах, цалингаа авахаар дугаарлах зэрэгт зарцуулсан цагт хөлс төлөхгүй байж болдог. Төлж буй цалин хөлснөөсөө аль болох их ашиг олж, техникийн хувьд цалин хөлс төлөхөөргүй цагийн төлөө ажилтнууддаа мөнгө төлөхгүй байхын тулд энэхүү дэлгэрэнгүй хүснэгтийг харна уу.


дэлгэрэнгүй
Мөнгө үрэхгүйгээр ажилчидыг шагнах 10 арга (L2)
10 сар 19 өдрийн өмнө
Шагнал гэхээр л заавал мөнгө байх ёстой гэж үү? Шагнал хүнийг урамшуулж, идэвхжүүлж, илүү урам зоригтой болгодог. Шагнал олон төрөл байж болно. Менежментийн шинжлэх ухаанд хүний 4-5 хэрэгцээг тодорхойлсон байдаг. Тэгээд эдгээр хэрэгцээгээ доороос нь дээш нь дараалуулдаг. Тэгвэл хамгийн доод талын хэрэгцээ нь мэдээж хүний амьд явах хэрэгцээ, тэгээд мөнгөн урамшуулал, хүний нийгэмтэй харьцах харьцаа, бусдад танигдах хүсэл, өөрийгөө илтгэх зэргээг дараалдаг байна. Хүн олон жил ажиллаад, бусдад хүндлэгдээд ирэхээр мөнгөн шагнал тухайн хүнийг төдийлөн урамшуулж чададгүй, харин бусдад танигдах, өөрийгөө илтгэж харуулж буй нь тухайн хүмүүст урамшуулал болж чаддаг.Тэгвэл дөнгөж ажилд орсон буюу залуу ажилчидыг мөнгөн шагнал илүү урамшуулдаг гэж үздэг байна.

дэлгэрэнгүй
Шагнал урамшуулалын тодорхойлолтын маягт
1жилийн өмнө
Энэ удаад бид хүний нөөцийн мэргэжилтэн, менержерүүд та бүхэндээ  санхүүгийн жилийн эцэст ажилтнуудаа идэвхжүүлж, сэдэлжүүлэх үйл ажиллагаанд 3айлшгүй хэрэгцээтэй болдог "шагнал" тодорхойлоход шаардагддаг бичиг баримтын бүрдүүлэлтийн маягтуудыг хүргэж байна.дэлгэрэнгүй
Төрийн хүндэтгэл түмнээс онцлог баймаарсан
1жилийн өмнө
Төрийн хүндэтгэлд одон медалиас эхлээд алдар цол хүртэгсэд орно гэж үзэж байна. Эдүгээ энд тэндхийн ой, сэлтийг тохиолдуулан эвэртэн туурайтан бүтээсэн бүтээгээгүй элдэв шагнал одон өргөмжлөлөөр биесээ хучих шахам болжээ. Хуучин нийгэмд сайшаалын үнэмлэх, баярын бичиг гэхээр хүний хөдөлмөр зүтгэлийг үнэлсэн болж ам хаадаг байв. Тэр үед төрийн одон медаль алдар цол хүртэнэ гэдэг тэнгэрээс од шүүрэхтэй адил байлаа. Ахмад үе маань чөмгөө дундартал зүтгээд дайсны суманд дайраг дан эрхтэн мөчнөөсөө салсан ч тэр хүндтэй шагналыг хүртэгсэд тун ховор байсан. Өнөөдөр тэр намынх, төрийн бус байгуулагынх гэх мэт олон янзын шагнал, одон тэмдэг өргөмжлөл тоогоо алдсан байна.
дэлгэрэнгүй
Цалин хөлсний систем
1 жил 6 сарын өмнө


Байгууллагын цалин хөлсний систем нь

     
  1.  Байгууллагын зорилго
  2.  Удирлагын философи
  3.  Уламжлал
  4.  Нөөцийн хувиарлалтын бодлого зэргийг тусгаж байдаг.
     
дэлгэрэнгүй
Байгууллага дахь нөхөн олговорын систем
1 жил 6 сарын өмнө



Хөдөлмөрт хүнийг идэвхжүүлэх талаархи байгууллагын үзэл баримтлал ямар байхаас үл хамааран байгууллага бүр хөдөлөмөрлөснийх нь төлөө ажиллагчдад нөхөн олговор олгох нь зайлшгүй юм. Энэ нөхөн олговор нь цалин хөлс, урамшууллын системээр дамжин ажилтанд хүрнэ.

 

дэлгэрэнгүй
Мотивацид суралцахуй
1 жил 7 сарын өмнө
                                     


Хүнийг ажиллуулна гэдэг  урлаг. Тэгэхдээ бүр том урлаг. Алива байгууллагын    урт удаан оршин тогтнохын нэг гол үндэс нь удирдлагийн зүгээс ажилтануудаа байнга идэвхжүүлж өдөөн түлхэж байх явдал байдаг. Иймээс ч ажилтанууддаа урам зориг өгөх нь ажилыг дээд зэргийн үр дүнд хүргэх хамгий чухал алхам хэмээх менежментийн ухааны “ алтан дүрэм” бий.

  

 дэлгэрэнгүй
Д.Баярхvv:Одон тэмдэгт ховсдуулсан хоёрхон vндэстний нэг нь бид
1 жил 10 сарын өмнө

Монголын бvх ард тvмнийг хошууруулдаг, ховсддог, ид шидтэй гэхэд багадахаар, аж амьдрал, урт наслахынх нь баталгаа, бэлгэдэл болдог гайхамшигт энэ эд... ингэхэд юу вэ?

1990 оны ардчилсан хувьсгал ёстои юмны нэг нь чухам энэ их одон медаль байсан гэдэгт би огтхон ч эргэлздэггvй юм. Хэрэв тэр vеийн коммунист хань нєхдєє дагасан бол шvv дээ. ОХУ-д энэ адармаатай vзэгдлийг орвонгоор нь шинэчилсэн, Дорнод Европт хvчингvй болгосон, хэрэв социализмын vеийн одон медалиа гаргаж зvvвэл шийтгэгдэх хууль ч заримд нь мєрдєж байна. Эдvгээ ганцхан манай Монгол, Хойд Солонгос хоёрт л цэцэглээстэй vлдсэн, хєгийн гэхэд хаашаа юм, солиорлын хэмжээнд очиж VЙЛЧИЛсээр байгаа тийм нэгэн vзэгдлийг би ховсдуулсан дэлхий дээрх хоёрхон vндэстний нэг нь бид гэж гарчиглалаа.

дэлгэрэнгүй
Хуудас : « 12 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2