Мэндчилгээ
1 жил 11 сарын өмнө
Хүний хөгжлөөс байгууллагын хөгжил
Монголын хүний нөөцийн анхны мэргэжлийн website-р та бүхэнтэй мэндчилж байгаадаа бид туйлын баяртай байна.
Энэхүү
цахим хуудас нь “Монголын Хүний Нөөцийн Институт”-ийн гишүүд,
харилцагч, түнш байгууллагуудад хүний нөөцийн мэргэжилтнүүддээ мэдээлэл
солилцох, мэдээлэл түгээх, мөн тэдний үзэл бодол, санал санаачлагаа
илэрхийлэх чөлөөт индэр нь байх болно.
Та манай цахим хуудаснаас:
• МХНИ-ийн үйл ажиллагааны талаархи дэлгэрэнгүй мэдээлэл
• Гишүүд болон гишүүнчлэлийн талаархи мэдээлэл
• Институтийн дэргэдэх “Global Talent” сургалтын төвийн сургалтын хураангуй мэдээлэл
• “Human Capital” (Хүний баялаг) сэтгүүлийн цахим хувилбар
• Хүний нөөцийн салбарт тулгамдаж байгаа асуудлаар санал бодлоо илэрхийлэх ”Чөлөөт индэр” болох HR FORUM
• Чадварлаг боловсон хүчин хайж буй CEO болон HR-уудад зориулсан”Manрower365.com” хөдөлмөр
зуучлалын мэргэжлийн албаны мэдээлэл
• Мэргэжлийн байгууллагуудын хийсэн судалгааны материалын дэлгэрэнгүй болон хураангуй
• МХНИ-ийн гадаад түншүүдийн талаархи мэдээлэл, тэдгээр байгууллагуудын сургалт семинарын талаархи мэдээлэл
• HR чиглэлийн мэргэжлийн маягтууд, эх загварууд
•
Хөдөлмөрийн харилцаатай холбоотой хууль эрхзүйн актууд, тэдгээрийн
өөрчлөлт гэх мэт хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой бүхий л цогц
мэдээллийг авах болно.
www.mhri.mn – Цахим хуудас нь хүний нөөцийн зөв бодлогыг
дэмжин хөгжүүлэх, хүний нөөцийн монгол загварыг боловсруулж төлөвшүүлэх
үйлсэд жинтэй хувь нэмэр оруулна гэдэгт бид итгэлтэй байна.
Эрхэм Таны ажил үйлс тань өөдрөг байж
амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
Хүндэтгэсэн:
Монголын Хүний Нөөцийн Институт
Захирал Д.Бартанбаатар
дэлгэрэнгүй