|
|
Үйл ажиллагааҮйл ажиллагааны чиглэл 1 жил 11 сарын өмнө
МХНИ нь үндсэн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбогдуулан дараахь үйл ажиллагааг явуулна. Үүнд:
-
Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн
мэргэжилтнүүдэд зориулсан хувь хүний хөгжил, мэргэжлийн ур чадвар,
бизнесийг хөгжүүлэхтэй холбоотой сургалт, зөвлөлгөө өгөх, судалгаа
хийх, холбогдох арга хэмжээ зохион байгуулах
-
Байгууллагын удирдлага болон хүний нөөцийн
мэргэжилтнүүдийг гадаад, дотоодын Хүний Нөөцийн Менежментийн мэргэжлийн
түншүүдтэй харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх
-
Хүний нөөцийн хөтөлбөр, төсөл боловсруулж төр
засгийн холбогдох байгууллагад өргөн барих ба хэрэгжүүлэх явцад гишүүн
байгуулллагуудыг дэмжиж оролцуулна.
-
Хүний нөөцийн мэргэжилтнүүдийн эрх ашгийг хамгаалах
-
Хүний нөөцийн мэргэжлийн түвшин тогтоох аттестатчилал явуулж мэргэжлийн батламж зэрэглэл олгоно.
-
Гадаад, дотоодын ижил зорилготой төрийн, төрийн бус, хувийн байгууллага, хувь хүмүүстэй хамтарч ажиллах, туршлага солилцох
-
Чадварлаг хүний нөөцийн мэдээллийн сан бүрдүүлэх
-
Гадаад, дотоодын санхүүжилттэй хүний нөөцийн, хөгжил сургалтын төсөл хэрэгжүүлэх, судалгаа хийх
-
Хурал зөвлөлгөөн, уулзалт семинар, бизнес аялал,
үзэсгэлэн яармаг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд
төлөөлөгч оролцуулах
-
Хүний нөөцийн мэргэжлийн тогтмол сэтгүүл эрхлэн гаргаж мэдлэг мэдээллийг олон нийтэд түгээнэ.
-
Хүний нөөцийн мэргэжлийн ном, товхимол, гарын
авлага, сургалтын материал зэргийг цувралаар бэлтгэн гаргаж нийтийн
хүртээл болгоно.
-
Бизнесын байгууллагын хүний нөөцийн бодлогыг дэмжих, хөгжүүлэх зэрэг бусад үйл ажиллагааг хэрэгжүүлэх зэрэг болно.
дэлгэрэнгүй |
|
|