Танай байгууллагад хүний нөөцийн асуудлыг ямар алба хэлтэс хариуцдаг вэ?
Хүний Нөөцийн Газар, алба, хэлтэс
Хүний нөөцийн мэргэжилтэн, менежер
Захиргааны ажилтан хавсран гүйцэтгэдэг
Захирал, дэд захирал шууд хариуцдаг
 
 Үр дүнг харах (1352)
 
 
 

ФОРУМ

Би малчдад хандив өгмөөргүй байна.
7 сар 6 өдрийн өмнө
Уучлаарай. Энэ бол надад төрж байгаа бодол. Миний бодол шүү.
Аль социалист нийгмийн үеээс нэгдэл энэ тэр гээд малчдыг өвч тэжээл, ахуй хангамжаар нь төрөөс дааж хангаж байгаад бүр даврааж орхижээ. Тэгээд тэр сэтгэлгээ арилахгүй одоо ч энэ тэр байдлаар элдэв шалтгаанаар нөгөө тэтгэмжээ нэхэж байна.
Түүнийг нь хотод суудаг хэдэн нөхдүүд өлгөж аваад шоу хийгээд л...дэлгэрэнгүй
''Экспортлогдсон'' эрчvvд
10 сарын өмнө
Айл гэрийн ноён нуруу, амьдралын гол багана эр хvн байдаг хэмээн Монголчууд гэрийн эзнийг дээдлэн vздэг. Харин сvvлийн vед Монголын эрчvvд эзгvй голдуу байна. Тэдний олонх нь харь орныг зорьж vлдсэн зарим нэг нь бор дарс, болж бvтэхгvй зvйлд толгойгоо мэдvvлэх болжээ. Манай улс гадаадад ажиллах хvч илгээх нэрээр эрvvл бие, саруул ухаантай аль л олигтой гэсэн иргэдээ харийн орон руу "боол"-ын хөдөлмөр эрхлvvлэхээр явуулах болсоор удаж байна. Өнөөдөр гадаадад амьдарч буй Монголчуудын тоо 100 мянга гэдэг ч vнэндээ энэ тоо хоёр дахин их гэж vздэг. Гадаадад буй Монголчуудын гуйвуулж буй мөнгөний урсгал ар гэрийн амьжиргаандаа дорвитой нэмэр болсоор байгаа ч vvнээс илvv сөрөг асуудал дагалдаж байна. Өнгөрсөн жилийн тоогоор БНСУ-д гэхэд 26000 хvн ажиллаж байгаагийн дийлэнх нь буюу 83,7 хувь нь эрчvvд, тэр дундаа гэрлэх насны 18-35 насныхан байжээ. Манай улсад залуу гэр бvлийн салалт 41,9 хувьтай байна гэсэн тоог иргэний бvртгэл мэдээллийн төвөөс гаргасан. Энэ бол хоёр гэр бvл тутмын нэг нь салж сарниж байна гэсэн vг. Гэтэл дээрээс нь нэрмээс болж ид хийж бvтээх, гэр бvл, амьдрал зохиох насандаа яваа залуус харь оронд хөдөлмөр эрхэлж байна. Манай улсын хvн амын 45,7 хувийг эрчvvд эзэлдэг.


дэлгэрэнгүй
Хэрэв би Номин Супермаркетийн менежер байсан бол
1жилийн өмнө
Уол Март хэмээх дэлхийн хамгийн том супермаркет бэлэн байж байхад манайхан яагаад тэднээс суралцахгүй байна? Хэдийгээр Уол Март нь everyday low price гэдэг слогантай боловч бар кодыг нэвтрүүлж хамгийн түргэн хугацаанд кассир нь хэрэглэгчидэд үйлчилж хүмүүсийн талархалыг хүлээж байсан. Гэтэл сүүлийн хэд хоног Номингийн салбар дэлгүүрүүдээр үйлчлүүлэхээс бүр халширдаг боллоо. Ганц пепси ундаа аваад түүнийгээ бичүүлэх гэж сагс дүүрэн бараа авах гээд очерлож байгаа 2-3 хүний ард орж 10 аад минут хүлээх жишээтэй. Уг нь гадны дэлгүүрүүдэд эхний касс нь 1 ээс 10 ширхэг зүйл худалдаж авах гэж байгаа хүнд л үйлчилдэг журамтай байдаг. Түүнийг яагаад нэвтрүүлж болохгүй байна?дэлгэрэнгүй
Даварсан хөдөөнийхөнд зориулъя буюу өгсөн татвартаа тааруулж амьдармаар байна
1 жил 4 сарын өмнө

Улсын төсөвт татварыг төвлөрүүлэн эргүүлээд засгийн газар болон яам тамгын газрууд цуглуулсан мөнгөө аймаг, хот, сум, дүүрэг гэх мэт Монгол улсын засаг захиргааны нэгжүүдэд жилийн төсөв болгон тараадагыг бид сайн мэднэ. Нийслэл Улаанбаатар хот маань сая гаран хүн амтай болон Metro City хэмээх тодотголтой болсон билээ. Сая оршин суугчидаас цуглуулсан татварын мөнгийг яахлээрээ хөдөөнийхөнтэй хуваалцах ёстой юм бэ!!! Энэ хотод чинь бас шийдвэрлэчихмээр асуудал зөндөө байна шүү дээ.

 

дэлгэрэнгүй
Ажил олгогч та ажилтныхаа дипломыг шалгуулдаг уу
1 жил 5 сарын өмнө

Яамныхан “Дипломыг үнэт цаасан дээр хэвлэдэг. Дуурайлган хийх боломжгүй” гэдгийг хэлж байна. Мөн хуурамч дипломтой хүн бидний дунд ажиллаж байгааг мэдэх боломжгүй. Учир нь ажил олгогч дипломын хуурамч эсэхийг шалгадаггүй байна. Хэрэв шалгуулах шаардлага гарвал архиваас шүүх гээд цаг алддаг. Чадваргүй боловсон хүчнийг цалинжуулж, алдагдал хүлээгээд ирэхийн цагт ажилтныхаа дипломыг шалгуулвал архив байнга нээлттэй аж. Гэхдээ яамныхан хуурамч дипломын талаар ярих тун дургүй байсан нь гайхал төрүүлсэн юм. Харин ч тэд энэхүү хууль бус үйлдлийг зогсооход хамгийн ихээр хувь нэмрээ оруулах ёстой болов уу.   

 
дэлгэрэнгүй
Цомхотгол байгууллагад ашигтай юу?
1 жил 6 сарын өмнө
www.HUMAN.mn
Дэлхийн эдийн 3асгийн хямрал нэрийн дор Монголчууд маань СЭЖИГЭЭР өвдчихөв бололтой. Нийгмийн энэ хямрал (эдийн 3асгийн бус) компаниудын борлуулалтанд багагүй нөлөөлж эхнээсээ хамгийн түрүүнд танаж болох цалингаа хэмнэсээр ЦОМХОТГОЛ хэмээх цэвэрлэгээ эхлээд байна. Нэг талаасаа бүтээмж муутай, өрөөний агаар хувааж амьсгалсаныхаа төлөө цалин авдаг нөхдөөс салах нь хөдөлмөрийн 3ах 3ээл дээрх эрүүл цэвэрлэгээ ч юм шиг. Та энэ талаар ЮУГ ГЭЖ БОДОЖ байна.дэлгэрэнгүй
ХН-н үүрэг, хэрэгцээ, шаардлага
1 жил 6 сарын өмнө

   batmunkh  Хэлэлцүүлэг, М. Батмөнх. 10 хариулттай

 
ХН-н хэлтэсгүй том байгууллага гэж байдаггүй л байлгүй. Харин Хүний Нөөц маань тухайн байгууллагад хэр хэрэгтэй, шаардлагатай, яаж ажиллах талаар энэ хэсэгт ярилцвал ямар вэ? Мөн ХН-н менежер ямар байх ёстой вэ?дэлгэрэнгүй
Боловсордоггvй боловсрол...
1 жил 8 сарын өмнө
Ерээд онд ийм нэгэн явдал болсон юм. Боловсролын салбарт "дахиад л" өөрчлөлт шинэчлэл өрнөж, хvvхдийг нэгдvгээр ангиас нь монгол бичгээр уншиж бичvvлж сургах дээд газрын шийдийн дагуу доод шатныхан эрчимтэй хvлээн авч хvvхдvvд минутад 120-150 vг уншдаг болсон байлаа. Монгол бичгээр хэвлэсэн "Монголын нууц товчоо" зэрэг номыг уншиж, хичээнгvйлэн хуулж бичнэ.дэлгэрэнгүй
Туршилтын туулайнууд
1 жил 8 сарын өмнө
Боловсролын салбарт дор­­витой өөрчлөлт хийж, шинэчлэлийн их аян өрнүү­лэхгүй бол ирээдүйгээ авч явах шинэ үеийн боловсон хүчнүүд цаг үедээ тохирох­гүй байгаа талаар бид хөндөн бичиж эхлээд байгаа билээ. Энэ тухайд хүмүүс янз бү­рийн байр сууринаас хандаж байгаа ч дийлэнх нь үнэхээр өөрчлөх цаг болсныг хүлээн зөвшөөрч байгаа юм.дэлгэрэнгүй
Ажиллах хvч гаргаж байгаа тєрийн бодлого залуусаа харьд экспортлож байгаагаас ялгаагvй юм
1 жил 8 сарын өмнө
Тууврын малаас ялгаагvй залуусаа экспортолдог болов, Монгол Улс маань. Одоогоос 15, магадгvй 16 жилийн ємнє жил бvрийн хавар намар тууврын мал авах комисс гэгчид аав маань явдаг байлаа.Бага байсан болохоор эхлээд анзаардаггvй байсан ч сvvлдээ аавыгаа дагаж хэд хэдэн удаа очоод сэтгэл маань ихэд хєндvvрлэснээ одоо ч мартдаггvй юм. Хэзээ хаана, хэрхэн нядлуулахаа мэдэхгvй малнууд хангинтал мєєрч, унагалдаж, янцгааж, майлаад л... дэлгэрэнгүй
Хуудас : « 12 »
 
Хэрэглэгчийн булан
Нэвтрэх нэр
Нууц үг
 
Нууц үг сэргээх | Бүртгүүлэх
 
 
 
| Нүүр | MHRI тухай | ФОРУМ | Гишүүнчлэл | Түнш | English News | Холбоо тогтоох |


Web statswww.mhri.mn
Developed by: miniCMS™ v2